/2021.09.10/: 2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна.
Энэ жилийн хувьд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд олон нийтэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон тайлан болох юм. Аж ахуйн нэгжүүд шинээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, танилцуулах, ногоочид ургацын талбайгаас хураасан ногоогоо шинээр нь борлуулах боломжтой. Мөн хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид шинээр оролцож байна.
Энэ удаагийн арга хэмжээ нь Коронавируст халдвараас шалтгаалж задгай талбайг сонгох шаардлагатай болсон тул Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар болжээ. Өмнө нь Мишээл экспод зохион байгуулдаг байснаас энэ удаа талбай том болсон учир танилцуулах барааны нэр төрлийг нэмжээ.
Энэхүү арга хэмжээ нь 2021 оны есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд болно.
Эх сурвалж: ХХААХҮЯ