/2021.09.09/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай холбогдуулан Ардчилсан нам байр сууриа илэрхийллээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
"УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурмаар байна.
Шүүхийн хууль хэрэгжээд ирэхээр алдаа оноо нь гарч ирнэ. Ингэхээр сүүлдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй. УИХ-д сууж байгаа хүмүүс хариуцлагаас хүлээхгүй зугтаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатарын хийсэн хууль гэж магадгүй. Одооноос асуудлыг өөрөөр харах болсон.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилж, өргөн барьж, батлуулсан Шүүхийн багц хууль тийм ч муу хууль байгаагүй. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хурал шүүгчтэй хамт сууж хэрэг шийддэг байсныг алга болгосон.
Үндсэн хуулийн цэц улстөрчдийн гар хөл биш. Үүнээс болж аливаа шинэтгэл унадаг. Шүүхийн хуулийг бүтэн уншсан гишүүн ховор гэж бодож байна" гэсэн юм.
Нөхөн сонгуулийн талаар
"Нөхөн сонгуультай холбоотой асуудлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН яагаад залуучуудаа дэмжихгүй байгаа юм бэ гэсэн мэдээлэл гарч байна.
2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр нэр дэвшигчдийн 60 хувь нь залуу улс төрч байсан.
Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай намын улс төрийн зөвлөл, ахмад , тэмцэгч улстөрчдөө нөхөн сонгуульд илгээсэн" хэмээн хэллээ.