/2021.09.09/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 3680 тохиолдол батлагдаж, 10 иргэн нас баржээ. Нас барсан иргэдийн ес нь хууч өвчин болон халдвар хавсарсан тохиолдол байсан бол, нэг нь хууч өвчингүй халдвараас шалтгаалан нас барсан байна.
Орон нутагт халдварын тохиолдол буурсангүй. Ховд аймагт 260 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 11102 болсон байна.
Мөн сүүлийн үед Дорнод аймагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж нийт 5783 бүртгэгдээд байна.
Бид коронавирусын талаар яриад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 247.594 иргэнээс халдварын тохиолдол илэрч 992 иргэн нас барсан байна.
Өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны байдлаар нийт 982 иргэн нас барсан. Үүнээс 800 нь нийслэл Улаанбаатар хотод, үлдсэн 182 нь орон нутагт бүртгэгджээ.