/2021.09.09/ Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан 360 600 тун томуугийн вакциныг хүлээн авлаа.
Монгол Улс жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалж авдаг.
"Ковид-19"-ын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт юм.
Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60 600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг зөвлөж байгаа юм.
Эх сурвалж: ГХЯ