Москва хотод жолоочгүй таксины туршилтыг эхлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва хотод жолоочгүй таксины туршилтыг эхлүүлнэ

Yandex Self-Driving Cars

/2021.09.09/: Yandex нь Москвад жолоочгүй таксины туршилтыг эхлүүлэх гэж байгаа бөгөөд машинууд нь нийслэлийн өмнөд хэсэгт байрлах Ясенево дүүрэгт 2021 оны намар анхны зорчигчдыг тээвэрлэж эхлэх ба энэ тухай тус компанийн хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Yandex үйлчилгээг аажмаар нээх бөгөөд туршилтын шатанд хязгаарлагдмал тооны хэрэглэгчид ашиглах боломжтой гэж тодруулав. Туршилтанд оролцохын тулд тус төслийн вэбсайт дээр өргөдөл гаргах хэрэгтэй ба өрөгдөл гаргагч нь 18-аас дээш насны хэн ч байж болох гэнэ.

Энэ үйлчилгээ нь "Новоясеневская", "Ясенево", "Битсевскийн цэцэрлэгт хүрээлэн" станцуудын ойролцоо ажиллах болно гэж тэмдэглэжээ. Yandex Go аппликейшн ашиглан жолоочгүй такси дуудаж болно. Тус компанийн хэвлэлийн албанаас Ясенево дүүрэг дотор такси унах нь маш их түгээмэл болохыг тэмдэглэжээ.

Ясеневод хөдөлгөөнд оролцох жолоочгүй такси нь Yandex төслийн эхний үе шат юм. Цаг хугацаа өнгөрөх тусам илүү олон машин үйлчилгээнд гарч явах боломжтой газруудын тоо нэмэгдэж, улам олон хүн жолоочгүй такси дуудах, үйлчилгээ авах боломжтой болох гэнэ.

Төслийн тухай

Yandex-ийн өөрөө явагч машинууд хэдэн жилийн турш Москвагийн зам дээр явж байна. Одоогийн хууль тогтоомжийн дагуу туршилтын жолооч аялал бүрт машины жолооны ард суух ёстой. Гэсэн хэдий ч 2021 онд туршилтын эрх зүйн дэглэмийн тухай хууль ОХУ-д хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь жолоочгүй технологийг турших хязгаарлалтыг хэсэгчлэн арилгаж байна. Үүний ачаар Yandex-ийн өөрөө явагч машинууд жолоочгүйгээр хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд тодорхой нутаг дэвсгэрт такси болгон ашиглах боломжтой гэнэ.

Yandex нь Иннополис-д 2018 оны зун жолоочгүй таксины анхны туршилтыг эхлүүлсэн. Гурван жилийн турш зорчигчид Иннополист 20 мянга гаруй аялал хийжээ. Нийтдээ Yandex-ийн жолоочгүй машинууд Орос, АНУ, Израилийн нийтийн зам дээр 14 сая гаруй км замыг туулсан байна.

Эх сурвалж: tass.ru

Боксын холбоо: Тамирчин Э.Цэндбаатар удаа дараа ёс зүйн алдаа гаргасан тул “ХАССАН“
Боксын холбоо: Тамирчин Э.Цэндбаатар удаа дараа ёс зүйн алдаа гаргасан тул “ХАССАН“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.