/2021.09.09/
Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.
Э.Цэндбаатар тамирчин удаа дараа ёс зүйн гажуудалтай асуудал гаргасан тул Монголын боксын холбооноос хасч, дэлхийн аваргад оруулах эрхийг түдгэлзүүлсэн гэв.
Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан.
Парисын олимп болоход богино хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд боксын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй няхуур ажиллахаа мэдэгдсэн юм.
Э.Бадар-Ууган: Тамирчдын сэтгэл зүй, хооллолт дээр энэ удаагийн олимпод анхаарсан. Цаашдаа ч энэ тал дээр анхаарна.
"Спорт нэг хүнээр дутдаггүй. Ямар нэг тамирчныг бурхан шиг шүтдэггүй. Дараагийн тамирчдыг ч гэсэн бэлдэж байдаг."
Боксын холбоо өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.
Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.