Хятад улс K РОР урсгалыг дэмжихийг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс K РОР урсгалыг дэмжихийг хориглолоо

Who is BTS - What to Know About the Chart-Topping Boy Band

/2021.09.09/: БНХАУ-д K-поп фен бүлгүүд нь соёлын нөлөөнд автан хохирогч болсоор байна.

Хятадын нийгмийн сүлжээний Sina Weibo сайт "оддыг хөөх ухаангүй зан" гэж нэрлэн 22 фен аккаунтыг хаасан байна. Солонгосын поп хамтлаг BTS-ийн шүтэн бишрэгчид Park Ji-Min-д 26 насны төрсөн өдөрт нь зориулан гэнэтийн бэлэгт зориулан интернэтээр мөнгө цуглуулж байжээ.

Weibo "хууль бус хөрөнгө босгох" гэсэн хэмээн нэг шүтэн бишрэгчийг буруутгасан байна.

Image

Мэдэгдэлд тус компани нь иймэрхүү зохисгүй оддыг шүтэх явдлын хатуу эсэргүүцэж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоохын төлөө ажиллах болно" гэжээ. Мөн онлайн хэлэлцүүлгээр "цэвэрлэх", "олон нийтийн дэг журмыг зохицуулах"-ыг амалжээ.

BTS-ын фен аккаунтад ямар нэгэн мэдээллийг 60 хоногийн турш байршуулахгүй үйл ажиллагааг нь зогсоожээ. Харин Хятад гишүүдтэй K-pop болон Blackpink, GOT7, EXO-г дэмждэг бусад аккаунтуудад 30 хоногийн хориг тавьжээ.

Энэ алхам нь Хятад дахь зугаа цэнгэлийн салбар, ялангуяа шүтэн бишрэгчдийн соёлын талаар илүү ялгаатай зэргээс үүдэлтэй аж.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хоёр агентлаг "бүдүүлэг интернетийн алдартнууд", "эмэгтэйлэг төрхтэй эрчүүд"-ийн шууд дамжуулалтыг хориглох болно гэсэн удирдамжийг нийтэлжээ. Учир нь эдгээр нь тэдний хүрэхийг хүсч буй улсын үнэт зүйлст сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Зургадугаар сард Хятадын кибер орон зайн захиргаа (CAC) алдартай фен клубуудын "эмх замбараагүй байдал" гэж нэрлэдэг зүйлийг "цэвэрлэх" 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр зарласан байна. Энэ хориг нь шүтээнүүддээ мөнгө үрж буй хүүхдүүдэд "муу нөлөө" үзүүлж, олон нийтийн сүлжээний бүлэгт цагаа өнгөрөөж байгааг таслан зогсоох юм гэжээ. Мөн алдартнуудыг нэр хүндээр нь эрэмбэлэх оролдлогыг хориглох гэнэ.

Kpop and Kdrama Ban In China | K-Pop Amino

Энэ оны эхээр хэвлэл мэдээллийн шинжээч Керри Аллен "ВВС" агентлагт өгсөн ярилцлагадаа Бээжин "фэн клубууд өөрсдийн дуртай оддыг дэмжих эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахын тулд биечлэн эсвэл онлайнаар хөдөлгөөн өрнүүлэх боломжтой" гэж дурдаж байжээ.

Хятадын фен клубууд нь сонирхолтой арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдгаараа алдартай ажээ. Тухайлбал тэд өөрсдийн шүтээнээ Нью-Йоркийн Times Square-ын зарлалын самбарт гаргахын тулд олон мянган доллар цуглуулж чадсан байна.

Хятадын Коммунист нам сүүлийн жилүүдэд энтертайнмент салбарынхаа өсөлтийг дэмжиж байгаа ч улс орны үнэ цэнэд алдартнуудын үзүүлж буй нөлөөнд санаа зовж байгаа аж.

Одуудад фен клубуудын нэгэн адил эрх баригчдын хатуу цензур тулгарч эхэлж байна.

Энэ сарын эхээр Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг Жао Вэй-ын тухай мэдээлэл бүгд Хятадын интернэтээс арчигдсан бөгөөд түүний тоглосон кино, оролцсон телевизийн нэвтрүүлгүүд цацагдсан платформууд болон түүний фен хуудсыг Weibo-гоос устгасан байна.

Fendi Chinese Brand Ambassador Zhao Wei Blacklisted, Reason Unknown – WWD

Хятадын төрийн "the Global Times" сонин албан ёсны тайлбар хийгээгүй ч Жао болон түүний нөхрийг алдаа гаргасан хэмээн буруутгаж байгаа ажээ. Хэдэн долоо хоногийн өмнө Жаогийн хуучин хамт ажиллагсдын нэг болох жүжигчин Жан Жехантай ижил төстэй зүйл тохиолдсон бөгөөд дайнд амь үргэдсэн хүмүүсийн Японы сүмд авхуулсан зураг нийтлэгдсэний дараа түүнийг интернэтээс ор мөргүй бүх зүйлийг нь устгажээ. Жүжигчин Жэн Шуан мөн татвараас зайлсхийсэн хэргээр 46 сая ам.доллараар торгуулсан байна.

Эх сурвалж: bbc.com

Монголын боксын холбооноос мэдээлэл хийнэ
Монголын боксын холбооноос мэдээлэл хийнэ
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.