/2021.09.08/ Бүс нутагт мах боловсруулах 4 үйлдвэр баригдана хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Тэрбээр, "Хорио цээрийн бүс бүхий мах боловсруулах үйлдвэрийг Дорнод, Булган, Ховд, Архангай аймагт барихаар төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар 78 сая долларын Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ байгаа" гэв.
Мөн тэрбээр, "Тус үйлдвэрүүд 10 га газрыг хамрахаар төлөвлөгдсөн. Өдөрт 1000 гаруй бог, 200 бодын мах боловсруулах хүчин чадалтай байна" гэлээ.
Нэг үйлдвэр нь 17-19 сая долларын хөрөнгө оруулалтаар баригдана. 1.2 жилийн хугацаанд баригдаж дуусна гэж таамаглаж байна.
Энэ үйлдвэр баригдсанаар махны экспортоос гадна арьс шир боловсруулах үйлдвэртэй технологийн түүхий эдийг боловсруулахад маш чухал түлхэц болно. Нөгөө талаар малчдын орлогыг нэмэгдүүлэх давуу талтай гэв.