Засгийн газрын хуралдааны ШИЙДВЭР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хуралдааны ШИЙДВЭР

/2021.09.08/ Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засгийн газраас 221 тогтоол гаргасан.

Төв суурингийн бүсэд 20 мянган тонн мах бэлтгэх төлөвлөгөө гаргасан.

Ургацаа бүрэн авахын тулд гол нь хүний нөөцийн асуудал бий. Ургац хураалтад 1000 орчим байгууллага оролцож байна.

Хятад улс руу гарах экспорт түр зогссон. Үүнийг ГХЯ дараа долоо хоногт урд хөрштэй хэлэлцээр хийхээр төлөвлөсөн.

12 ш гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтийг Хятадын талд хүргэсэн. Энэ жил гурилын үйлдвэрлэлийг экспортлох боломж бий гэж харж байна.

7800 хүн ургацын талбай дээр ажиллаж байна.

Шүлхий болон малын гоц халдвар тодорхой байршилд гарсан. Мэргэжлийн байгууллага арга хэмжээ авч вакцинжуулалтын ажлыг хийсэн. Өртөг нь 11,8 тэрбум төгрөг болсон.

БНХАУ-ын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мах боловсруулах дөрвөн үйлдвэр барина гэв. 17-19сая доллараар, 1.2 жилийн хугацаанд барьж дуусгах боломжтой гэх судалгаа гарчээ.

2022 оныг Монгол-Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болголоо
2022 оныг Монгол-Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болголоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.