/2021.09.08/: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгох тухай тогтоол батлагдлаа.
Зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлах бөгөөд энэ сарын 13-нд анхны хурлаа хийхээр товлоод байна. Бүрэлдэхүүнд холбогдох яам, байгууллага, найрамдал, олон нийтийн нийгэмлэгүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд орно.
Эх сурвалж: ЗГ