Ирэх онд БИРЖИЙН БУС зах зээлийг дэмжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх онд БИРЖИЙН БУС зах зээлийг дэмжинэ

/2021.09.08/: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хурал 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай хоёр асуудлыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо. СТБЗ-ийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийллээ.

Эх сурвалж: Монголбанк

ЭТТ: Охин компаниудыг харилцан уялдаатай хамтран ажиллахыг үүрэгдлээ
ЭТТ: Охин компаниудыг харилцан уялдаатай хамтран ажиллахыг үүрэгдлээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.