/2021.09.08/ 2021 он гарснаас хойш манай улсад 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол 255 удаа бүртгэгджээ.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна.
Энэ оны 1-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 9-р сарын 8-ны 00.50 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо