/2021.09.08/ Цар тахалтай байгаа хүнд үед боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа учир Засгийн газрын 43 дугаар тогтоолыг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Засгийн газрын 43 дугаар тогтоолыг 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баталж мөрдөж эхэлсэн юм.
Төрийн үйлчилгээний байгууллагын захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гарсан ч бодит байдал дээр төрийн үйлчилгээний ажилтны цалинг нэмэхгүй байх, орон тоог цомхотгох зэрэг байдал гарсан юм.
Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдад дэмжлэг хэрэгтэй.
Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед Засгийн газар энэ байдлыг сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай гэв.
Төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани, уул уурхайн салбар хүнд байдалд ажиллаж байна.
н.Цэрэнпүрэв /авто зам, засвар арчлалын компанийг төлөөлж/ :
- ХАБ-ын зардлаас танаж байна. Өчигдөр гэхэд ажилчдад өгөх сүүний төсвийг хассан. Энэ салбарын ажилчид хүнд нөхцөлд ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл тун хэрэгтэй.
Бүтэц орон тоог хэмнэх шаардлагатай гэж байгаа ч энэ нь ажилчдад л нөлөөлж байна. Удирдлагын түвшний албан тушаалтнуудад орон тоогоо хэмнэхгүй байна.