/2021.09.08/
Хятад улс үйлчлүүлэгчдийн мөнгө, АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг эрсдэл рүү түлхэж байна хэмээн дэлхийн хоёр дахь том эдийн засагт хөрөнгө оруулалт хийхийн эсрэг тэрбумтан санхүүч Жорж Сорос хамгийн сүүлийн мэдэгдэлдээ BlackRock Inc-ийн үйл ажиллагааг шүүмжилжээ.
"Одоо Хятад улс руу олон тэрбум доллар цутгах нь эмгэнэлтэй алдаа" гэж Сорос The Wall street Journal сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ. "Энэ нь BlackRock-ын үйлчлүүлэгчид мөнгөө алдах магадлалтай бөгөөд хамгийн чухал нь АНУ болон бусад ардчилсан орнуудын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулах болно."
BlackRock нь Хятадын хөрөнгийн менежментийн салбарт дэлхийд уйлдвэрлэлээр тэргүүлж байгаа юм. Дэлхийн хамгийн том мөнгөний менежер өнгөрсөн сард Хятадын хувь хүмүүст хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг санал болгож эхэлсэн бөгөөд хоёр сарын дараа тус улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай хамтын сангийн компани болох зөвшөөрлийг авсан байна.
Энэхүү тайлбар нь Соросын сүүлийн хэдэн долоо хоногт бичсэн хэд хэдэн тайлбарын нэг байсан бөгөөд зах зээлийн үймээн самууны давалгаан дунд Ши Жиньпиний Хятадтай эдийн засгийн харилцаагаа ойртуулахаас сэрэмжлэхийг анхааруулжээ. Сорос нэгэн сэтгүүлд Ши Жиньпинийг "дэлхийн нээлттэй нийгмийн хамгийн аюултай дайсан" гэж буруушаасан бөгөөд үүнийхээ дараа нь Конгресс хөрөнгийн менежерүүдийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль тогтоомжийг батлах ёстой гэж Financial Times-д нийтэлсэн нийтлэлдээ бичээд "компаниуд засаглалын бодит бүтэц нь ил тод, оролцогч талуудтай нийцэж байх хэрэгтэй” гэжээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хамгийн том хоёр мөнгөний менежерүүдийн ялгаатай үзэл бодол нь Азийн хамгийн том эдийн засаг дахь санхүүгийн фирмүүдэд тулгарч буй сэтгэл түгшээсэн орчныг онцолж байна. Ши гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын зах зээлд оролцоход хялбар болгосон ч Засгийн газар нь хувийн хэвшлийнхнийг атгаж, кибер аюулгүй байдал, Шинжаан дахь хүний эрхийн зөрчил гээд бүх зүйл дээр АНУ-ыг гацааж байна.
Хэдийгээр Сорос АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ардчилсан намын нөлөө бүхий дэмжигч хэвээр байгаа ч тэрээр гаднын мөнгийг удирдахаа больсон бөгөөд Уолл Стритт цөөнхийн дуу хоолой болж байгаа аж. BlackRock, Goldman Sachs Group Inc.болон мөнгөний удирдлага, банк санхүүгийн томоохон нөхдийн ихэнх нь Хятад дахь боломжуудаас эрсдлээс давж байна гэж үзжээ.
"Өнөөдөр АНУ, Хятад хоёр улс дарангуйлал, Ардчилсан гэсэн засаглалын хоёр тогтолцооны хооронд амьдрал, үхлийн мөргөлдөөнд оролцож байна" гэж Сорос хэлэв.
Эх сурвалж: Aljazeera