/2021.09.08/
Афганистаны Засгийн газрын шинэ кабинет Талибаны албан есны төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдсэнээр дараах байдлаар томилогдсон байна:
Афганистаны Исламын Эмиратын (IEA) дээд захирагчаар (Амир) талибуудын тэргүүн Шейх Хибатулла Ахундзада болно.
Талибуудын Удирдлагын зөвлөлийн (Шура) тэргүүн Мулла Мохаммад Хассан Ахунд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болжээ. Талибаны засгийн газарт ерөнхийлөгчийн албан тушаал гэж байхгүй болох гэнэ.
Тус хөдөлгөөний Катарын улс дахь товчооны тэргүүн, ерөнхий хэлэлцээрт оролцогч Мулла Абдул Гани Барадар нь Шадар сайд юм.
Маулви Мухаммед Якуб Мужахид (Талибаны үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү ) Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг авна.
Террорист "Хаккани сүлжээ" - ний тэргүүн Мулла Сиражуддин Хаккани Дотоод хэргийн яамыг толгойлно.
1996-2001 онд Талибаны засгийн эрх барьж байх үед Боловсролын сайд байсан тус хөдөлгөөний удирдлагын гишүүн, Амир Хан Мутаки Гадаад харилцааны сайд болно.
Талибаны улс төрийн товчооны орлогч дарга Шер Мохаммад Аббас Станикзай Гадаад хэргийн яамны дэд сайд болно. Сонирхолтой нь тэрээр Талибуудын өмнөх засаглалын үед энэ албан тушаалыг мөн хашиж байжээ.
Мулла Хидаятулла Бадри Сангийн яамны сайд, Кари Дин Мухаммед эдийн засгийн яамны сайд, Хажи Халил ур-Рахман Хаккани Дүрвэгсдийн яамны сайд, Абдул Бачи Хаккани Дээд Боловсролын яамны сайд бол Мулла Абдул Манан олон нийтийн ажлын яамны сайд болох гэнэ.
Талибуудын албан есны төлөөлөгч Забихулла Мужахид өөрөө соёл, мэдээллийн яамны дэд сайдын албан тушаалыг хүлээн авна.
Тагнуулын ерөнхий газрын дэд захирал нь Мулла Рахматулла Нажиб, Хар Тамхины хяналтын дотоод хэргийн дэд сайд нь Мулла Абдул Хак Ахунд болно.
Өмнө нь Талибанчууд Афганистан дахь улс төрийн бүх томоохон бүлгүүд, түүний дотор үндэсний цөөнх болох Тажик, Узбек, Хазара болон бусад хүмүүсийн төлөөллийг багтаасан "хүртээмжтэй" Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа ярьсан. Панжшир дахь Үндэсний эрх чөлөөний фронтын удирдагч, Ахмад Шах Массуд мөн адил дээрх шаардлага тавьсан боловч өнөөг хүртэл Засгийн газрын зарласан бүрэлдэхүүнээс харвал засгийн газрыг бараг бүхэлд нь Талибан хөдөлгөөний төлөөлөгчид эзэлж байгаа нь тодорхой байна.
Эх сурвалж: Россиская Газета