/2021.09.08/ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг зудад нэрвэгдсэн аймаг, орон нутагт зохион байгуулах зорилгоор малчдыг сургагч багшаар бэлтгэлээ.
Сургалтад хамгийн их мал хорогдсон Богд, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдын малчдын төлөөллийг хамруулсан байна.
Хоёр шаттай зохион байгуулагдах тус сургалтын хүрээнд 16 сургагч багш бэлтгэгдэж, орон нутагтаа 16 малчдын бүлэг байгуулах аж. Бүлэг тус бүр гамшгийн эрсдэлийн менежмент, малчдын бүлгийн зохион байгуулалт, санхүү бизнесийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: ОБЕГ