/2021.09.08/ НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 17-р хороонд байрлах 159 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад халдвар хамгааллын дэглэмийг баримтлан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалт “Гамшиг, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ”, “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвийн хүрээнд онолын болон практик гэсэн хоёр хэлбэрээр явагдсан байна.
Сургалтад хамрагдсан багш, ажилчдад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулинд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт өгсөн байна.
Мөн тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэрт өртсөн үед амь насаа хамгаалах, гал унтраагуур ашиглах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт оржээ.
Эх сурвалж: ОБЕГ