Койкатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Койкатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

GJ1A1505.jpg

/2021.07.07/: ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, ажилтан, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлыг хангах сургалт зохион байгуулах, алба хаагчдыг “Глобал сургалтын хөтөлбөр”-т хамруулах, сайн дурны ажилтан томилж ажиллуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/117504

Иргэд гол усанд эндэх явдал их байна
Иргэд гол усанд эндэх явдал их байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.