/2021.09.07/: Тайвань улс Хятадын цэргийн шинэчилсэн үйл ажиллагааны эсрэг нисэх хүчнээ яаравчлан чангатгажээ.
Харин Батлан хамгаалах яам цөмийн хошуу бүхий бөмбөгдөгч зэрэг багтсан нийт 19 онгоц Тайваний Агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү ниссэн гэж мэдээлжээ. Тайвань улс руу жил гаруй хугацаанд удаа дараа Хятадын агаарын цэргийн хүчин довтолж байна хэмээн гомдол гаргасан байна.
Энэ нь ихэвчлэн Тайванийн хяналтанд байдаг Пратасын арлуудын ойролцоо баруун өмнөд хэсэгт агаарын довтолгооноос хамгаалах бүсэд тохиолддог байна.
Ням гарагт болсон Хятадын хамгийн сүүлийн агаарын довтолгоонд арван J-16 болон дөрвөн Су-30 загварын сөнөөгч, мөн цөмийн зэвсэг тээх боломжтой дөрвөн H-6 бөмбөгдөгч болоод шумбагч онгоц эсрэгүүцэгч онгоц оролцсон гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Тайванийн байлдааны онгоцуудыг Хятадын нисэх онгоцноос сэрэмжлүүлэхээр илгээж пуужингийн системийг хянах зорилгоор байрлуулсан гэжээ.
Хятадын нисэх онгоц Пратас хотоос зүүн хойд зүгт ниссэн хэмээн Тайваний батлан хамгаалах яамнаас дурджээ.
Хятад улс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Тайвань улсын мэдээлж байгаагаар хамгийн сүүлийн иймэрхүү том хэмжээний нисэх хүчний үйл ажиллагаа энэ оны зургадугаар сарын 15-нд болсон бөгөөд Хятадын нисэх хүчний 28 нисэх онгоц оролцсон нь өнөөг хүртэл хийгдсэн хамгийн том өдөөн хатгалга гэжээ. Хятад улс Тайвань улсын хийсэн аливаа нэгэн зүйлд дургүйцлээ илэрхийлэх, эсвэл ардчилсан засаглалтай аралд олон улсын дэмжлэг үзүүлэхэд, ялангуяа Тайваний зэвсгийн гол нийлүүлэгч АНУ-д дургүйцлээ илэрхийлэхийн тулд эдгээр дайралтуудыг холбон үздэг байна.
Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын байлдааны хөлөг онгоц болон эргийн харуул картер Тайванийн хоолойгоор аялж өнгөрсөн бол энэ удаад Хятад улсыг энэхүү дайралтыг хийхэд юу түлхэц болсон нь тодорхойгүй байна.
Хятад улс өөрийн үйл ажиллагаагаа тус улсын тусгаар тогтнолыг хамгаалах, Тайпей, Вашингтоны хоорондох "хуйвалдаан"-ыг таслан зогсоох шаардлагатай гэж тодорхойлжээ.
Тайванийн батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт Хятадаас ирэх аюул занал улам нэмэгдэж байгааг анхааруулжээ.
БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайваний хамгаалалтыг "саажилтанд" оруулж, байрлалыг бүрэн хянах боломжтой юм хэмээжээ.
Эх сурвалж: abc.net