/2021.09.07/ Бид Тэнгисийн гэр бүлийг төлөөлүүлж манай улсын өрхийн нэг сарын дундаж цалин, хэрэглээний дүнгийн талаар бэлтгэн хүргэсэн билээ.
Тэгвэл тэдний нэг өдөрт худалдан авч байсан хүнсийг дэлхийн зарим улс оронд дараах үнээр авна.
Нийт дүнг улс бүрд тооцож үзвэл:
Герман |
Япон |
Солонгос |
Хятад |
Казахстан |
Монгол |
46,546₮ |
52,451₮ |
46,025₮ |
79,141₮ |
22,511₮ |
23,462₮ |
гэсэн дүн гарч байна.
Бусад улсад үнийн дүн өндөр байгаа ч авч байгаа цалингийн хэмжээгээрээ манай улсаар ҮЛЭМЖ ИХ байгаа юм. Жишээ нь Монголд эмчийн ажлыг хашиж яваа хүн нэг сард дунджаар 843 мянган төгрөгийн цалин авдаг. Нэг сард дөрвөн долоо хоногтой. Ажлын өдрөө авч үзвэл 22 хоног бий. Сарын цалингаа 22 хоногт хуваагаад, гарсан дүнг ажлын цагтаа хуваавал нэг цагийн цалин 4.989 төгрөгөөр үнэлэгдэнэ.
Энэ нь Япон улсын нэг цагийн дундаж цалингаас 15 дахин бага дүн юм.
Дэлхий дахинд эмч нар нэг цагт хэдэн төгрөгийн цалин авдгийг харцгаая:
Эмчийн хөдөлмөрийн хөлсний дундаж дүн /нэг цагт/ |
||
БНСУ |
129,642₮ | |
Япон |
180,712₮ |
|
Герман |
175,915₮ | |
Франц |
189,447₮ |
|
Казахстан |
35,175₮ |
|
Хятад |
176,428₮ | |
Монгол |
4989₮ |
Тэгвэл улс бүрд нэг цагийн хөлсийг дараах байдлаар үнэлнэ:
Бодит байдал дээр бидний амьдрал ямар түвшинд явааг хэлэх ч шаардлага байхгүй биз ээ.