/2021.09.06/ Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн оролцоог хангах, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгийн жилийн ажлыг “Өглөөний уулзалт”-аар эхлүүллээ.
Уулзалтаар өсвөрийн аврагчид хичээлийн жил болон сарын ажлаа төлөвлөсөн байна. Мөн сошиал баг, дотоод ажлын баг, сургалтын баг, нөлөөллийн багт хуваагдан, үе тэнгийнхэндээ, аймгийн нийт иргэддээ аюул ослоос урьдчилан сэргийлэх, эерэг хандлага түгээх ажлуудыг зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: ОБЕГ