/2021.09.06/ Нийслэлийн хэмжээнд вакцины гуравдугаар тунд нийт хүн амын таван хувь нь буюу 75,261 иргэн хамрагджээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын 74.2 хувь нь эхний тун, 69.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.
“Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцууллаа.
Энэ үеэр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна гэсэн юм. Түүнчлэн "ковид-19" халдварын дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг хэллээ.
Мөн гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх эрсдэл, халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгаа олон улсын судалгааг онцолсон юм.