/2023.04.26/: Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар нэгдсэн төлөвлөлт хийгдэж байна.
Аяныг нийслэл, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд Яам, харьяа соёл, урлагийн 26 байгууллагаас 5 бүсэд баг бүрэлдэхүүн томилогдон тусгай хөтөлбөрийн дагуу хавар 5,6 дугаар саруудад, намар 9,10 дугаар саруудад зохион байгуулна.
Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулагдана.