/2023.04.26/: British American Tobacco кампани нь хориг арга хэмжээг зөрчин Хойд Солонгост тамхи зарсан тул АНУ-ын Засгийн газарт 635 сая доллар төлөхөөр болжээ.
Арга хэмжээтэй холбоотойгоор BAT-ын захирал Жэк Боулз "Бид буруутай үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна" гэжээ.
Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн үйл ажиллагааны улмаас АНУ хатуу хориг арга хэмжээ авч байгаа юм.
BAT бол тамхи үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан компаниудын нэг бөгөөд Их Британийн хамгийн том 10 компанийн нэг юм. Энэхүү компани нь бидний мэдэхээр Lucky Strike, Dunhill, Pall Mall зэрэг тамхины томоохон брэндүүдийг эзэмшдэг.
Эх сурвалж: ВВС