Мянган инженер төслөөр 764 оюутан Япон улсад суралцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мянган инженер төслөөр 764 оюутан Япон улсад суралцжээ

/2023.04.26/: 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байгаа "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд энэ гуравдугаар сард эх орондоо ирсэн 105 төгсөгч оролцсон юм. Мөн үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төгсөгчдийн хувьд Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй. Тус улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.

Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлог юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.