Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.04.26/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08.30 цагт Төрийн ордонд: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно.

10.00-14.00 цагт: УИХ-ын байнгын болон түр хороодын хуралдаан болно.

12.30 цагт “Монгени” цогцолборт сургуульд: Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээний нээлт болно.

14:00 цагт МҮХАҮТ-д: Бизнесийн Ёс зүй, комплаенсын Үндэсний хоёрдугаар форум зохион байгуулагдана.

14:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийн нээлт болно.

Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 9-11 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 9-11 хэмийн дулаан байна
 
Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ
Орос Киев хот руу цохилт хийж, хоёр хүн амиа алдан, зургаан хүн шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.