12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээв

/2021.09.06/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны наймдугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй нийт 87 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 574 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 19 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэж шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 538 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.