Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШҮҮГЧИД болон АТГ-ын даргыг томилдог эрхээс татгалзлаа

/2021.09.06/ Монгол Улсын Ерөнхийлөгч Я.Содбаатар мэдэгдэл хийлээ.

Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм.

Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан.

Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна.

Ингэснээр шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ.

Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ гэж мэдэгдлээ.

Коронавирусээс шалтгаалж 962 Монгол хүн нас баржээ
Коронавирусээс шалтгаалж 962 Монгол хүн нас баржээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.