/2023.04.25/: ХБНГУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид Саксон мужийн Боловсрол, шинжлэх ухааны сайд ноён Себастиен Гемковтой албан ёсны уузалт хийлээ.
Монгол Улс болон Саксон муж нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар болон эдийн засгийн хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй юм. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд 30 гаруй мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүний мянга орчмыг нь ХБНГУ-д, тэр дундаа Саксон мужид бэлтгэх боломжтой талаар санал солилцлоо.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь тус мужийн зарим их, дээд сургуультай хамтран ажилладаг. Цаашид Фрайбергийн их сургуультай хамтран их сургуулийн менежментийг нэвтрүүлэх, дээд болон мэргэжлийн боловсролын салбарт сэндвич хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж байгааг ярилцлаа.
Тус улсад төгссөн Монгол залуучуудаар дамжуулж Герман технологи, стандартыг эх орондоо нутагшуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч, боловсрох эрхийг хангах, тусгайлсан багш, дадлагажуулагчдыг бэлтгэх зэрэг чиглэлээр харилцан санал солилцлоо.
2024 онд Монгол-Герман хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойн хүрээнд эрхэмсэг сайд С