/2023.4.24/ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнөөдөр манай улсад албан ёсны айлчлалаа эхлүүлж байна.
Түүний айлчлалтай зэрэгцэн сошиал ертөнцөд дуулиан шуугиан тарьсан нэгэн үйл явдал болов. Тэр бол Польшийн алдарт хөгжмийн зохиолч Фредерик Шопены хөшөөн дээр өөр хөгжмийн зохиолчийн нотыг сийлсэн явдал байв.
ЯАГААД АНДУУРАВ: ХАВРЫН ВАЛЬСЫГ ШОПЕН ЗОХИОСОН УУ?
Ф.Шопен олон вальс зохиосон боловч Хаврын вальсыг бол зохиогоогүй. Үүнийг Францын хөгжмийн зохиолч Паул де Сенневил зохиосон юм. Харин вальсыг тоглосон хөгжимчид нь хоёр өөр хувилбараар тогложээ. Хөгжмийн мэргэжилтнүүд "Яг үнэндээ Хаврын вальс бол сонгодог вальс ч биш" хэмээдэг.
Гэхдээ энэ бүхнийг үл хамаараад "Яагаад андуурчихсан юм бэ" гэдэг асуулт урган гарна. Яагаад гэвэл Хаврын вальс буюу Spring Walts зохиолыг Youtube хуудаснаа аплоад хийхдээ гарчгийг нь "Шопений хөгжим: Хаврын вальс" хэмээн нэрийджээ.
Эцэст нь хэлэхэд, Spring Walts ("Mariage d'amour") нь Шопений зохиосон хөгжим биш гэсэн үг. Youtube хуудаснаа аплоад хийсэн андуурлыг 34 сая удаа үзсэн байдаг. Гэвч түүнийг Youtube хуудаснаас устгасан. Харин манай улсад барьсан хөшөөг хэрхэх бол?
Хаврын энэ хуйсгануур өдөр танд Хаврын вальсыг зориулж байна. ЭНД ДАРЖ хүлээн авна уу.