Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана

/2023.04.24/: Монгол Улсад Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт өнөөдрөөс энэ сарын 26-ны өдрийг хүртэл албан ёсны айлчлал хийж байна.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийх бөгөөд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.

Нэгдсэн ажиллагааны төвийн барилгын шав тавилаа
Нэгдсэн ажиллагааны төвийн барилгын шав тавилаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.