Нэгдсэн ажиллагааны төвийн барилгын шав тавилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдсэн ажиллагааны төвийн барилгын шав тавилаа

/2023.04.24/: Энэ сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдсэн ажиллагааны төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Ёслолын ажиллагааны эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Аливаа байгууллагын ажлын амжилт, хөдөлмөрийн бүтээмж, үр дүн нь хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалахын зэрэгцээ ажлын байрны орчин нөхцлөөс шууд хамаардаг. Монгол Улсын төр, засаг, Батлан хамгаалах яамнаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл болоод нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлсээр ирсэн юм. Энэ удаа сүүлийн үед цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын дэвшүүлсэн хамгийн чухал асуудлыг шийдвэрлэн өгч байгаа Батлан хамгаалахын сайд Танд талархсанаа илэрхийлье.

Зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсний үр дүн өдгөө гарч, энэхүү барилгыг барьж ашиглалтад оруулах өндөр хариуцлагатай ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид гүйцэтгэх болно. Иймд Та бүхэн уг барилгын ажлыг мэргэжил, ур чадвараа бүрэн дайчилж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин, тогтоосон хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм “Тус анги олон арван бахдам түүхтэй бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо өнцөг булан бүрт, хэрэгцээтэй газарт нь төр, засаг, цэргийн удирдлагаас өгсөн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Хуурай замын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын барилгыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд энэ удаа тус барилгыг барих үүргийг бидэнд даалгасанд баяртай байна. Тус ангийн хамт олон энэхүү өндөр хариуцлагатай үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж, чанартай хүлээлгэн өгөх болно” хэмээсэн юм.

Эх сурвалж: БХЯ

ГХЯ: Суданд гацсан хоёр иргэнийг аюулгүй газарт шилжүүлж байна
ГХЯ: Суданд гацсан хоёр иргэнийг аюулгүй газарт шилжүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.