Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж байна

/2023.04.24/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ” шинэ дэд төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж байна.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 бүс бүхий 47 нэгж хороолол, 6 дэд төв, 2 хотын төвтэй байхаар төлөвлөжээ.

Үүний нэг нь нийслэлийн гэр хорооллын хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Сэлбэ” шинэ дэд төв бөгөөд СБД-ийн 13, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутагт 156 га газарт байгуулсан байна. Одоогоор "Сэлбэ” дэд төвийн хүрээнд 6.8 км авто зам, гурван гүүр, цэвэр, бохир усны шугам, 29 ААН, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, орон сууц зэрэг нийгмийн барилга, байгууламжийг төвлөрсөн дулаанд холбоод байгаа аж.

Эх сурвалж: ЗГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.