Алибаба 2025 он гэхэд нийгмийн хэрэгцээнд 15.5 тэрбум ам. доллар зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алибаба 2025 он гэхэд нийгмийн хэрэгцээнд 15.5 тэрбум ам. доллар зарцуулна

/2021.09.06/

Алибаба групп Холдинг нь эрх баригчдын "нийтийн хөгжил цэцэглэлт"-ийг дэмжин Хятадын хэд хэдэн том компанитай нэгдэж нийгмийн тэгш байдлыг дэмжих зорилгоор 15.5 тэрбум орчим доллар зарцуулахаа амлажээ.

Зохицуулагчид хяналтыг нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор эрх баригчидтай сайн харилцаатай байхыг хичээж Хятадын зарим компани, бизнесменүүд нийгмийн болон бусад хэрэгцээнд зориулж олон тэрбум доллар зарцуулахаа мэдэгдсэн хэмээн олон улсад үзэж байгаа аж.

Алибаба компани "нийтийн хөгжил цэцэглэлт" гэсэн санаан дээр үндэслэсэн Бээжингийн компанит ажлыг дэмжихийн тулд 2025 он гэхэд нийт 100 тэрбум юань буюу 15.48 тэрбум ам.доллар зарцуулахаа амласан байна.

Энэхүү хөрөнгө нь технологийн шинэчлэлийг санхүүжүүлэх, эдийн засгийн өсөлт, хөдөө аж ахуй бага хөгжсөн бүс нутагт шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, хот, хөдөөгийн хоорондох тоон зөрүүг багасгахад ашиглагдах юм.

Алибаба компани нь чөлөөт орлогын эдийн засаг (gig economy) гэж нэрлэгддэг залуу бизнес эрхлэгчид, ажилчдад дэмжлэг үзүүлэхээс гадна хүн амын эмзэг хэсэгт туслах болно гэж амласан. Нийт дүнгийн тавны нэг нь тус компанийн төв байр байрладаг Жэжян мужийн хөгжилд чиглэгдэх юм.

Одоогийн байдлаар цахим худалдааны том компанийн зах зээлийн үнэ ойролцоогоор 461 тэрбум доллар байсан гэж FactSet мэдээлэв. 2022 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд тус компанийн орлого 143 тэрбум орчим ам.доллар болно гэж шинжээчид үзэж байна.

Алибаба компаний ADR үнийн санал өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк дахь арилжааны үеэр 1.5% - иар өссөн байна.

Эх сурвалж: Interfax

Үр хөндөлтийг хориглосноор юу болдог вэ
Үр хөндөлтийг хориглосноор юу болдог вэ
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.