/2023.04.19/: НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт явагдах бөгөөд Боловсрол телевиз болон Ebarimt аппликейшнээр шууд дамжуулна.
Энэ удаагийн тохиролд 2023 оны гуравдугаар сарын 01-ээс нэгдүгээр сарын 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
Шинэчилсэн НӨАТ-ын сугалааны тохирол явуулах журамд хэд хэдэн өөрчлөлт орсон юм:
1. Та НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг ebarimt аппликейшнаар үздэг болсон.
2. НӨАТ-ын баримтыг 51-ээс дээш ширхэгийг бүртгүүлбэл азтан болох магадлал өсөж, урамшууллын дүн нэмэгдэнэ.
3. Азтанд нэмэлт урамшуулал өгөхөөр болсон.
4. Хонжвор бүр эзэнтэй буюу зөвхөн бүртгүүлсэн баримтаас азтан тодруулах бөгөөд супер хонжворын эзнийг заавал тодруулах зэрэг өөрчлөлтүүд орсон юм.