Fox News гэж АНУ-д томоохон мэдээллийн хэрэгсэл бий. Энэ медиа 2020 оны АНУ-ын сонгуулиар ажилласан санал хураалтын төхөөрөмжийн талаар сурвалжилга нийтэлжээ. Тус төхөөрөмжийг Dominion гэх компани хийсэн байна.
Fox News-ийн сурвалжилгад "2020 оны сонгуулиар Dominion компанийн хийсэн санал авах төхөөрөмж нь сонгуулийн саналыг луйвардаж, Доналд Трампын саналаас хулгайлсан" хэмээн мэдээлсэн байна. Тиймээс Dominion компани Fox News-ийг "Арилжааны зорилгоор худал түүх зохиож манай компанийн нэр хүндийг ихээр хохироосон" хэмээжээ.
Ингээд Dominion компани Fox News-ээс 1,6 тэрбум доллар нэхэмжлэн шүүхэд хандсан юм. Шүүхийн шийдвэр өнөөдөр гарч, Fox News мэдээллийн хэрэгслийг эрхлэн явуулдаг Fox Corporation 787 сая долларыг Dominion компанид төлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, Fox News худал мэдээлэл цацсан нь нотлогдов.
Эх сурвалж: Al jazeera