Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

/2023.04.19/: БНХАУ-ын Төрийн өмчит компани “Тианжин Тида” компани нь хог хаягдал дахин боловсруулах, үүнээс эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх туршлагатай бөгөөд БНХАУ-д одоогоор 20 гаруй ийм төрлийн станцыг ашиглалтад оруулжээ.

Тус компани нь Монгол Улсад Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд тавив.

Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-ны зүгээс хог хаягдлын цогц менежментийг бий болгон, түүнийг дэмжих, хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, нөлөөллийг судлах үүднээс салбар яамдтай мэдээлэл солилцох хэрэгтэй гэв.

БОАЖЯ-ны статистик мэдээллээс хүргэвэл:

Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын 5%, таун хаусны айлын 7%-ийг,

Хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 1%, нийтийн орон сууц 4%, таун хаусны айлын 3%-ийг эзэлж байна. Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.

ШУУД: Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.