Зарим аймаг, сум, дүүргийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим аймаг, сум, дүүргийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

/2023.04.11/: Аймаг, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.

Иргэдийн хурлын төлөөлөгч нас барсан болон чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон шалтгаанаар 17 аймгийн 31 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн билээ.

Үүнтэй холбоотойгоор ирэх Лхагва гарагаас 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болжээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:

  • Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
  • Архангай аймгийн Ихтамир сум
  • Баян-Өлгийн Буянт сум
  • Булган аймгийн Хангал сум
  • Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  • Дорнод аймгийн Чойбалсан сум
  • Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  • Өмнөговь аймгийн Ноён сум
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  • Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  • Увс аймгийн Давст, Түргэн сум
  • Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  • Хэнтий аймгийн Батширээт сум
  • Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.
Эртний Европчууд хар тамхи хэрэглэдэг байсныг нотлох баримт олджээ
Эртний Европчууд хар тамхи хэрэглэдэг байсныг нотлох баримт олджээ
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.