НҮБ-ын Ерөнхий ассамблейг сурвалжлах хүсэлтэй залуу сэтгүүлчдэд хөтөлбөр зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Ерөнхий ассамблейг сурвалжлах хүсэлтэй залуу сэтгүүлчдэд хөтөлбөр зарлалаа

/2023.4.11/ Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган болох юм. Энэ чуулганыг сурвалжлан ажиллах хүсэлтэй, олон улсын байгууллагууд түүн дотроо НҮБ-ын үйл ажиллагааг сонирхон сурвалжилдаг залуу сэтгүүлчдэд тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Тэтгэлэгт хөтөлбөр нь 35 хүртэлх насны залуу сэтгүүлчдэд зориулагдсан бөгөөд 10 долоо хоногийн турш Нью-Йорк хотноо суралцах ажээ. Ингэхдээ ази, африк зэрэг хөгжиж буй улс орнуудын залуусыг хамруулах бөгөөд түүн дотор Монгол Улс багтаж байна.

Сэтгүүлч нь бүтэн цагийн болон чөлөөт сэтгүүлч ч байх боломжтой. Өргөдөл хүлээн авах сүүлчийн хугацаа дөрөвдүгээр сарын 24.

Тэтгэлэгт хамрагдагчид хүчирхэг 15 гишүүнтэй Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын хэлэлцүүлгийг үзэж, бүрэн дүүрэн ойлголттой болохоос гадна хэвлэлийн бага хуралд оролцох, НҮБ-ын албаны хүмүүс болон засгийн газрын удирдагчдаас асуулт асуух боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Дэлхийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монгол хүн шүүж байна
Дэлхийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монгол хүн шүүж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.