Түр гүүрийг байнгын болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түр гүүрийг байнгын болгож байна

/2021.09.02/: Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрэн байгууламжийг өнгөрсөн зургадугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас сэтэлсэн.

Үүнээс үүдэн буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан уг гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа өгчээ. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж буй аж. Шинэ гүүр 60 метрийн урттай байх юм.

Гүүрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Энэхүү гүүрний талаар бидний өмнөх мэдээг унших бол энд дарна уу.

Эх сурвалж: НЗДТГ

Гадаадын иргэн харьяатын газар цахимд шилжлээ
Гадаадын иргэн харьяатын газар цахимд шилжлээ
 
МАН-ын  бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.