Ховд аймагт хүчтэй салхины улмаас 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт хүчтэй салхины улмаас 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларчээ

/2023.03.10/: Ховд аймаг, Жаргалант сумын нутгаар салхины хурд 15-28 м/с хүрсний улмаас айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Буянт багт 3 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, Рашаант багт 1 гэр нурсан, Цамбагарав багт 1 гэр нурсан, 2 байшингийн дээвэр хууларсан, Баатархайрхан багт 1 гэр нурсан, 1 байшингийн дээвэр хууларсан, нийт 4 багийн нутаг дэвсгэрт 6 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларсан байсан тул 10 өрх айлын, 14 хүн (3 хүүхэд)-ийг нүүлгэн шилжүүлж тусламж үзүүлсэн байна.

Бусад аймаг дахь хохирол:

Архангай аймаг, Хашаат суммын төвд 03.09-ний өдрийн 17:20 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас байшингийн төмөр дээвэр хууларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг тус сургуулийн захирал аймгийн Онцгой байдлын газарт 19:20 цагт ирүүлсэн.

Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум. Бумбат, Зүлэгт багт тус сумын нутгаар 03.09-ний өдрийн 20:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын Бумбат багийн малчин Ч-ны 5 ханатай гэр, Зүлэгт багийн малчин Д-гийн 5 хнатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 20:10 цагт ирүүлсэн.

Өвөрхангай аймаг, Бүрд сум. Эрээн баг. Тус сумын нутгаар 03.09-ний өдрийн 21:00 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас 1 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын Эрээн багийн малчин Ж-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 22:10 цагт ирүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Узбекистан Улсад халал мах зэрэг ХАА-ын бүтээгдэхүүн нийлүүлнэ
Узбекистан Улсад халал мах зэрэг ХАА-ын бүтээгдэхүүн нийлүүлнэ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.