Гэрч хохирогчийн хамгаалахад Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрч хохирогчийн хамгаалахад Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллана

/2023.03.10/: Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоотой гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ энэ оны гуравдугаар сарын 09-ний өдөр боллоо.

Энэхүү санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дээрх санамж бичгийн хүрээнд гэрч, хохирогч, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалт хамтран зохион байгуулах, судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, онол, практикийн бүтээл хамтран туурвих, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Эх сурвалж: ЦЕГ

Гурван настай хүүгийн ээж хэргийг цагдаад мэдэгдэлгүй, нуун дарагдуулжээ
Гурван настай хүүгийн ээж хэргийг цагдаад мэдэгдэлгүй, нуун дарагдуулжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч БНТУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч БНТУ-д айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.