/2023.03.10/ Хойд эцэг нь гурван настай хүүгээ ухаангүй болтол нь зодсон хэрэг өчигдөр цахим орчинд олны анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Хэрэг 2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө болсон байна. Улмаар хүүг энэ сарын 8-ны өдөр ГССҮТ-т хүргэжээ. Гурван настай хүүг төрсөн ээж "Л" болон хамтран амьдрагч "Э" нар эмнэлгийн байгууллагад авчирсан байна. Харин "Э" нь хүүг хүргэж өгсөн даруйдаа зугтжээ. Мөн түүний ээж Л нь цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй хэргийг нуун дарагдуулсан байна. Тиймээс ГССҮТ-өөс цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Шинжээч эмч хүүгийн биед үзлэг хийхэд шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай байжээ. Одоогоор хүүгийн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна аж.
Хэрэгт холбогдогч Э нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсан байна.