“DХ CUP MONGOLIA 2023” оюутны технологийн тэмцээний бүртгэл эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“DХ CUP MONGOLIA 2023” оюутны технологийн тэмцээний бүртгэл эхэллээ

/2023.03.10/: Монгол Улсад инженерийн хүний нөөцийг бэлдэж хөгжүүлэх, цахим шилжилтийг идэвхжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног 2023” арга хэмжээний хүрээнд мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудын оюутнуудын дунд цахим шилжилтийн технологийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм.

Хамрах хүрээ: Монгол Улсын мэргэжлийн сургууль, технологийн коллеж, их сургуулиудад суралцаж байгаа оюутнууд.

Бүртгэлийн хугацаа: 2023 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэл.

Шагналын сан:

  • Түрүүлсэн баг 6 сая төгрөг
  • Дэд байрын баг 4 сая төгрөг
  • Гуравдугаар байрын баг 2 сая төгрөг

Тэмцээний материалын шалгаруулалтад тэнцсэн 10 баг 2023 оны гуравдугаар сарын 28 өдрөөс тавдугаар сарын 22 өдөр хүртэлх хугацаанд хялбаршуулсан загвар бүтээлээ хийж, 2023 оны тавдугаар сарын 23-ний өдөр зохиогдох эцсийн шатны (Инновацийн долоо хоног арга хэмжээ) тэмцээнд хөрөнгө оруулагч нарт зориулж илтгэл танилцуулга хийнэ.

Та ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу!

Тус тэмцээнийг 2022 онд “Deep Learning Competition Mongolia” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Монгол улсад цахим шилжилт болон инженерийн хүний нөөцийг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам ерөнхий зохион байгуулагчаар, Цахим шилжилтийг дэмжиx холбоо, ШУТСан, Монголын технологийн коллежийн үндэсний холбоо хамтран зохион байгуулна.

Мөн Японы ЖАЙКА байгууллага нь Монгол улсын Мэдээллийн теxнологийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар оролцоно.

Эх сурвалж: БШУЯ

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.