С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгалаа

/2023.03.10/: С.Батдөл нь УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа бусдаас авилга авсан хэрэгт буруутгагдсан юм.

Түүний гэрт холбогдох албаныхан нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төгрөг болон валют илрүүлсэн юм.

Тэрбээр 7.3 тэрбум төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцууд, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэд хэдэн гэрээ хийсэн байсан бөгөөд уг мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй.

Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ШҮҮХ

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход МҮОНРТ-тэй хамтран ажиллана
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход МҮОНРТ-тэй хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.