/2023.03.09/ Замын-Үүд сумын авто замын төлбөр авах цэгээр төлбөр төлөлгүй нэвтрэх зорилгоор хулгайн тээвэр хийсэн байж болзошгүй зөрчил илэрчээ.
Тодруулбал, энэ сарын 6-7-нд шилжих шөнө тус чиглэлийн авто замын туузан хаалтын бүх боолтыг тайрч гараад төмөр утсаар боож үлдээсэн байжээ. Одоогоор тус хэргийг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд,
- Даац хэтрүүлэн тээвэрлэж байгаа зөрчлийг газар дээр нь илрүүлэх,
- Авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоох,
- Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, хяналт тавих механизмыг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг гарсан байна Үүнтэй холбоотойгоор хулгайн тээвэр хийх болсон гэж албаны хүмүүс үзэж байна.
Тус төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд тээвэрлэлт хийхийг анхаарууллаа.