З.Ганбаатар финалын шатанд үлдэхэд найман оноо дутлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Ганбаатар финалын шатанд үлдэхэд найман оноо дутлаа

/2021.08.31/ Паралимпын наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна.

Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ.

Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын буудлага 13.30-д эхлэх юм.

ЦЕГ-т гадаад хэлний сургалтын танхим байгуулж өглөө
ЦЕГ-т гадаад хэлний сургалтын танхим байгуулж өглөө
 
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.