ЦЕГ-т гадаад хэлний сургалтын танхим байгуулж өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ-т гадаад хэлний сургалтын танхим байгуулж өглөө

/2021.08.31/: Америкийн Нэгдсэн Улсын Монгол Улс дахь Элчин сайдын Яамнаас Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд гадаад хэлний сургалтын танхимыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр боллоо.

Арга хэмжээг нээж Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн хэлэхдээ:

Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх мэргэжлийн сургалт, зөвлөгөөнд хамруулах, цаг үеийн болон хоёр орны иргэдийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бүхий л талаар 1993 оноос хойш үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна.

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас хүлээлгэн өгч буй энэхүү гадаад хэлний сургалтын танхим нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, тасралтгүй үе шаттайгаар сургалт зохион байгуулах, сурч хөгжих боломж олгох, чанартай мэдлэгийг эзэмшүүлж гадаад орны туршлага судлах, богино хугацааны албаны болон мэргэжлийн сургалт, зөвлөгөөнд оролцох, Нэгдсэн Үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Харин Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Цагдаагийн байгууллагад хандивлаж буй энэхүү сургалтын төв нь хоёр орны хүчний байгууллагууд санал санаачилга солилцох, хамтран сургалтын үйл ажиллагаа явуулах зэрэг бололцоогоор хангаж хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна" гэлээ.

Тэрээр цааш нь "Монгол улсын Цагдаагийн ерөнхий газар нь дотоодын хууль сахиулах үйл ажиллагаанаас гадна НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс чухал түншийн нэг билээ. Энэхүү танхимын үйл ажиллагааны үр дүн болсон хэлний мэдлэгээр дамжуулан цагдаагийн байгууллага олон улсын хамтрагчидтайгаа илүү үр дүнтэй хамтран ажиллаж, цаашид Монгол улс олон улсын хүрээнд хүчирхэг бөгөөд найдвартай хамтрагч байна гэдэгт би итгэж байна" гэлээ.

Уг танхим нь гадаад хэл, лингафоны 105 мкв талбай бүхий, нэг дор 15-20 алба хаагчийг хүлээн авч суралцуулах боломжтой юм. Танхимыг орчин үеийн жишиг, стандартын дагуу тохижуулсан бөгөөд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг тасралтгүй, үе шаттайгаар дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах тооцоо, судалгааг танилцууллаа
Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах тооцоо, судалгааг танилцууллаа
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.