/2023.02.06/ Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Улмаар түүнийг яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тавьсан байна. Энэ талаар шүүхээс мэдээлэл өглөө. Тодруулбал,
-Яллагдагч Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглолоо. Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гэж мэдээллээ.
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.