Хоригдогчидтой уулзах цагийг цахимаар захиалах боломжтой болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоригдогчидтой уулзах цагийг цахимаар захиалах боломжтой болжээ

May be an image of 1 person and screen

/2023.02.06/: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим технологийг нэвтрүүлэх зорилгоор хоригдогчидтой уулзах уулзалтын цагийг урьдчилан цахимаар захиалах системийг нэвтрүүллээ.

Энэ хүрээнд прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, иргэд өөрт тохирох үйлчилгээг сонгон тусгайлан гаргасан QR код бүхий линкээр дамжуулан Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн албан ёсны www.461.cd.gov.mn хуудас руу нэвтэрч, холбогдох асуумжийг бөглөн, уулзалтын цагаа захиалах боломжтой юм.

Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдэд цагаа хэмнэх, ажлаа зөв төлөвлөх зэрэг ач холбогдолтой болж байна.

Эх сурвалж: ШШГЕГ

О.Мөнхжинг цагдан хорихоос татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ
О.Мөнхжинг цагдан хорихоос татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.